Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Д.Батлут: Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан ахмадууддаа талархал илэрхийлье

Д.Батлут: Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан ахмадууддаа талархал илэрхийлье

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
         “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас санаачлан зохион байгуулсан “1000 ахмадын чуулга” уулзалтын нээлтэд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Манай аймгийн хэмжээнд 10 мянга гаруй ахмад настнууд аж төрдөг. Тэдний 2100 гаруй нь Эрдэнэт үйлдвэрийн ахмадууд байдаг. 1000 ахмадын чуулга уулзалтаа зохион байгуулж буй ахмадууддаа аймаг, орон нутгийн удирдлагын нэрийн өмнөөс, эрдэнэтчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Өнөөдөр 40 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг ахмадууд та бүхэн маань бүтээн байгуулсан билээ. Та бүхний энэхүү түүхэн гавьяаг эрдэнэтчүүд, хойч үе маань мартах учиргүй билээ. Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс хүний хөгжилд анхаарлаа илүү хандуулдаг. Тиймээс ахмадуудынхаа төлөө Ач санах хөтөлбөр, Анхдагч дэд хөтөлбөрүүдийг санаачлан боловсруулж та бүхэнтэйгээ хамтдаа хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд өнгөрсөн онд 1000 гаруй ахмадыг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамрууллаа. Хамгийн сүүлд өчигдөрхөн Орхон аймаг маань бусдыгаа магнайлж 2017 оны ажил үйлсээрээ Шилдэг аймгаар шалгарлаа.  Шилдэг аймгаар шалгарахад ахмадууд та бүхний минь оруулсан хувь нэмэр илүү өндөр байсан гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээсэн юм. [sgmb id="1"]        
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card