Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card

БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Эрдэнэт хот, БНСУ-ын Шихэн хоттой тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус улсын хөрөнгө оруулалтаар манай аймагт орон сууцны хороолол баригдахаар боллоо. Барилгын ажил нь эхэлсэн тул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал явцтай нь танилцлаа. Уг төслийн гүйцэтгэгчээр “Рич констрокшн” ХХК ажиллаж байна. Тус компанийн Ерөнхий захирал Д.Жавхлан хэлэхдээ “Төслийн хүрээнд нийтдээ 288 айлын орон сууц баригдана. Энэ онд 80 айлын орон сууцны 2 барилга бэлэн болно. Эхний ээлжийн 2 барилга 11 дүгээр сард ашиглалтад орно” гэлээ.  Одоогоор БНСУ-ын талаас нийтдээ долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байгаа юм байна. Барилгын тухайд зоорийн давхраас гадна 4 давхар. Орон сууцны талбай нь 48-60 гаруй м.кв хэмжээтэй 1-3 өрөө байрууд байна гэж гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэллээ.  Дээрх орон сууцны хорооллын төсөл нь наадмын талбайн баруун талд нийтдээ 2 га талбайг хамран хэрэгжинэ. Ингэхдээ хорооллын орон сууцууд болон гадна зам, талбай, ногоон байгууламжийг иж бүрнээр тохижуулах юм. [sgmb id="1"]  Засаг даргын орлогч А.Түвшинжаргал "Төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль, тогтоомжийг ягштал биелүүлэх хэрэгтэй. Хяналт тавьж буй байгууллагууд ч хариуцлагтай ажиллах шаардлагатай. Энэ хэсэгт чанар, өнгө үзэмж сайтай хороолол сүндэрлэх ёстой" хэмээсэн юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card