Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -12° / -5° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Иргэд “GPS”-ээр зорчих автобусныхаа байршлыг харах боломжтой

Иргэд “GPS”-ээр зорчих автобусныхаа байршлыг харах боломжтой

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
        “GPS”  хяналтын төхөөрөмжийг 2016 оноос хот хоорондын болон хот доторх автобуснуудад суулгажээ. Гүйцэтгэгч компаниас хамаарч хот доторх нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобуснуудын төхөөрөмжийн хяналт удаашралтай байсан байна.  Тэгвэл дөрөвдүгээр  сараас эхлэн гүйцэтгэгч компанийг сольсноор ”GPS” шугамын хяналтыг сайжруулан ажиллуулах болсон тухай авто тээврийн төвөөс мэдээллээ.  Эрдэнэт хотын таван чиглэлд 39  автобус иргэдэд үйлчилж байгаа юм. “GPS” төхөөрөмж тавьснаар иргэд зорчих автобусаа хаана явж байгааг хянах боломжтой болж байна.  Өөрөөр хэлбэл,  “GPS 2.clix.mn” руу орж, суух автобусны байршлыг харж болох юм. “GPS “хяналтын төхөөрөмжийг тавьснаар тухайн автобус хаана ямар хурдтай явж байгааг хянахаас гадна өдөрт хэдэн удаа явсныг тогтоох юм.  Хот доторх нийтийн тээврийн автобуснууд богино эргэлт хийх, тогтоосон тооноос бага автобусаар үйлчлэх зөрчлүүд удаа дараа илэрчээ. Авто тээврийн төвөөс энэ асуудалд анхаарч жолооч нарт хариуцлага тооцно гэж мэдээлсэн юм. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол иргэдээс тасардаггүй. Алдаа дутагдал гаргаж байгаа шалтгааныг тодруулахад, жолооч кондукторын үйлчилгээний соёл, ажилдаа гаргах харилцаа хандлага дутмаг, тогтвортой ажилладаггүй зэргээс шалтгаалж байна гэж мэргэжилтэн тайлбарлалаа. Хотын төвөөс алслагдсан Баянцагаан багт автобус явуулах тухай ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулах дэд хөтөлбөрт тусгасан тухай авто тээврийн төвөөс мэдээлэл өглөө.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card