Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Д.Мөнхтогоо: Өвөг дээдсийнхээ шарил дээгүүр  туучаад л байна даа

Д.Мөнхтогоо: Өвөг дээдсийнхээ шарил дээгүүр туучаад л байна даа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Бурхан багшийн Сэрэг дүрийн цогцолборт ажиллах үеэр гүйцэтгэх захирал, хамба лам Д.Мөнхтогоо нэгэн анхаарал татам мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “Бурхан багшийн сэрэг дүр лүү ирэх замыг цэгцлэх хэрэгтэй байна.  Өнөөдөр та бүхэн ирэхдээ ч сүсэгтэн олон нааш зорихдоо ч машины дугуйны мөр гарсан жим, зөргөөр давхиж ирдэг. Гэтэл машин замын дунд, хажууд бидний өвөг дээдсийн шарил болох хиргисүүр олон бий. Түүн дээгүүр давхиж ирээд Бурхан багшид мөргөж байгаа нь буян хийгээд бурханд мөргөөд байгаа үйлдэлтэй нийцэхгүй байна. Иймээс Сэрэг дүр лүү явах буцах замыг нэг мөр болгож шинэ зам гаргах хэрэгтэй байна. Өнөөдөр та бид өвөг дээдсийнхээ шарил дээгүүр дураараа туучаад л байна даа” хэмээсэн юм.[sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card