Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Б.Ганзориг: 370.8 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр боллоо

Б.Ганзориг: 370.8 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан” аж ахуйн нэгж, иргэний дутуу хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар нийт найман иргэн, аж ахуйн нэгжээс нэг тэрбум 35.8 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүний дагуу илэрсэн зөрчил дутагдлыг шүүхэд шилжүүлж аймаг, орон нутаг, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон байна. Эхний удаад дөрвөн аж ахуйн нэгж, иргэнд холбогдох 370.8 сая төгрөгийг нэхэмжлэлийг шүүхээр шийдүүлжээ.  Үлдсэн дөрвөн иргэн, аж ахуй нэгжид холбогдох  664.2 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхээр шийдүүлэхээр болсон тухай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг мэдээллээ.[sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card