Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Гэр хорооллынхон  “МОН 2301” төслийн зээл авах боломжтой

Гэр хорооллынхон “МОН 2301” төслийн зээл авах боломжтой

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “МОН 2301” төслийг 2015 оноос  хэрэгжүүлж эхэлсэн. Нийт 2,3 тэрбум орчим төгрөгийн зээлийг гэр хорооллын айл өрхүүдэд олгохоос  багахан хэмжээний санхүүжилт үлджээ. Зээлийн эргэн төлөлт сайн байгаа бөгөөд 221 сая төгрөгийн зээлийг иргэд авах боломжтой юм. “МОН 2301” төслөөр айлуудыг  инженерийн шугам сүлжээнд холбож агаарын бохирдлыг бууруулах зорилготой байсан. Гэвч 2015 онд “МОН 23” төслийн  шугамыг байгуулаагүй байснаас тухайн  жилдээ  зээл авсан айлууд хашаа байшингаа засварлахад зарцуулсан гэдгийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал тайлбарлаж байна. Орон нутгийн зүгээс банкуудад  инженерийн шугам сүлжээнд холбогдох айлуудад үлдсэн санхүүжилтийг олгох хүсэлт тавьжээ. Инжерийн шугамд холбох бүсийн судалгааг гаргаж, тухайн бүст амьдарч байгаа иргэдтэй уулзахаар төлөвлөсөн байна. Гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах, цэвэр, бохир усанд холболт  хийх уг зээлийг “Төрийн банк”, ” Капитал” банкнаас олгоно. Нэг айл өрх 15 хүртэлх сая төгрөгийн зээлийг урт хугацаатайгаар, жилийн 7-10 хувийн хүүтэй авах юм. А.Чимэг
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card