НЯМ
2026.02.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт  зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 96 бөхийн барилдаан “Хангарь” цогцолборт боллоо. Энэ барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул, “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Хангарьд” спорт хорооны бөх аймгийн арслан Б.Гантөмөр түрүүлж, “Нью Майнд” группын бөх, улсын начин Д.Амарсайхан үзүүрлэсэн юм. Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа. Тэрбээр “Нутгаа дуурсгана” улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Орхон аймгаа төлөөлөн зодоглож түрүүлсэн. Үүнээс гадна Баян-Өндөр сумын спорт заалны нээлтийн барилдаанд өвдөг шороодолгүй түрүүлж байв.     Бөхийн барилдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын Дэд бүтэц, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, БТСГ-ын дарга Н.Зулбаатар болон ахмад бөхчүүд үзэж сонирхлоо. Сар шинийн барилдааныг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут үг хэлж, Орхон аймгийн Бурхан шашинтны төв Хутагт ламын Ганданшаддүвлин хийдийн лам хуврагууд ном айлтгаснаар эхэллээ.     Тус барилдаанд аймгийн арслан Б.Уртбаяр, аймгийн арслан Т.Чулуунгэрэл, Аймгийн арслан Д.Хишигдаваа, аймгийн арслан Б.Цэрэндаваа, аймгийн заан Д.Мягмардорж, аймгийн заан Д.Золбаяр, аймгийн заан О.Мөнх-Ирээдүй зэрэг бөхчүүд зодоглосон юм. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН