БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар
Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар
“Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.                             Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.                             Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал: ”Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой. ”Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/ “Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/ ”Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/. Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна. Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхарт байрлаж буй Нэг цонхны үйлчилгээний танхимд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09.00-12.00, 14.00-18.00 цагийн хооронд хүлээн авна. Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд: Төрийналбанхаагчийнанкет (маягт № 1); Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/ Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт; Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт; Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/, Ажил байдлын тодорхойлолт; 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/; Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/ Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй. Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна. Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалт/-ад орно/ Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/ Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна: Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажлын байрны шаардлага: Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Боловсрол Дээд боловсролын магистр Мэргэжил Хүний их эмч Мэргэшил Нийгмийн эрүүл мэндээр мэргэшсэн байх ба нарийн мэргэжил эзэмшсэн байх Туршлага Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх Ур чадвар -Удирдан зохион байгуулах, -Бичиг хэрэг хөтлөх, боловсруулах, -Багаар ажиллах, -Асуудал боловсруулах, -Оновчтой шийдвэр гаргах   Тусгай шаардлага Хууль дээдлэх, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 70359194, 70350273 утсаар холбогдож лавлагаа авч болно. Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага”-тай танилцаж, бэлдэнэ үү. Харилцах ХАЯГ: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, 214 ТООТ ӨРӨӨ, утас :70359194   [sgmb id="1"]  
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах