Уучлаарай, ня-бо нар нэг хүний л цалин авна шүү
[sgmb id="1"]
Манай аймгийн хувьд сургууль, цэцэрлэгийн ня-бо нар хоёр байгууллагад ажилладаг дүр зураг нийтлэг байдаг. Тухайлбал, ЕБС-д ня-бо-гоор ажилладаг хэрнээ хойд талынхаа цэцэрлэгийн нягтлан бодох бүртгэлийн ажлыг давхар хийнэ. Үүнийхээ төлөөсөнд сургуулиас 1.5, арын цэцэрлэгээс 1.5 хувиар цалинждаг байна. Үүнтэй эвлэрэхгүй гэдгээ Засаг дарга Д.Батлут илэрхийллээ.
Тэрбээр ня-бо нар 1.5-аар цалинждаг явдлыг шинэ оны эхнээс таслан зогсоо. Бид “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр боловсруулж нэг ч гэсэн хүнийг ажлын байраар хангах гэж зүтгэдэг сургууль, цэцэрлэгийн ня-бо нар 1.5-аар цалинжиж хоёр байгууллагаас гурван хүний цалин авч байна. Арай дэндүү байгаа биз дээ. Уучлаарай, энэ цагт нягтлангууд нэг хүний ажил хийнэ шүү. Саяхан 3 газрын ня-бо хийж гурван газраас цалин авчихаад санхүүгийн шалгалтаар ажил нь зөрчилтэй гарсан хүн ч байна. Ингэж болохгүй. 2013, 2014 оноос эхлэлтэй ийм нэг гажиг, буруу тогтолцоог өөрчилнө.