Г.Эрдэнэбат: Би ээлжийн амралттай байгаа. Харин...
Утас дуугарлаа, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн захирал Г.Эрдэнэбат ярьж байна.
- Танай сайтад гарсан мэдээллийг уншлаа. Би албан ёсоор ээлжийн амралттай байгаа. Харин миний оронд манай байгууллагын ерөнхий инженер Зоригоо засаг даргын шуурхайд суух ёстой байсан юм.
-Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн О.Санжмятав ирцийн бүртгэл дээр өөрийг чинь аймгийн Засаг даргын шуурхай хуралдааныг шалтгаангүйгээр тасалсан хэмээн танилцуулсан шүү дээ?
-Тийм үү?
-Тийм ээ. Өөрийн чинь ээлжийн амралттай байгаа тухай Төрийн захиргаа удирдлагын хэлтсийнхэн мэдээгүй юм уу. Аль эсвэл өөрөө амралттай байгаа тухайгаа тухайгаа албан ёсоор танилцуулсан юм уу?
-Танилцуулсан, та бүхэн санаж байгаа бол өнөөдрийнхөөс өмнөх хоёр ч удаагийн шуурхайд би байгаагүй. Миний оронд ерөнхий инженер Зоригоо суусан. Дараагийн буюу ирэх даваа гарагийн шуурхайд ч би сууж амжихгүй, Зоригоо инженер сууна.[sgmb id="1"]
-Ээлжийн амралт дуусах болоогүй байгаа юм уу, хэдийд ажилдаа орох юм бэ?
-Дуусах болоогүй, өнөөдөр би Улаанбаатар хотод байна. Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал дарга бид хоёр яг одоо сургалтанд сууж байна. Ямарч байсан би аймгийн Засаг даргын шуурхай хуралдааныг таслаагүй гэдгээ мэдэгдэх гэсэн юм. Ээлжийн амралтаа эдэлж байна, мөн сургалтанд сууж байгааг аймгийн холбогдох албаныхан мэдэж байгаа гэдгийг л танай уншигчдад мэдэгдэх гэсэн юм.