Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Эрдэнэтчүүдийн “Эрдэнэт хотын өдөр”-ийн эргэн тойронд

Эрдэнэтчүүдийн “Эрдэнэт хотын өдөр”-ийн эргэн тойронд

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Эрдэнэт хотын өдөр”-ийн Баярын хурал, хүндэтгэлийн ажиллагаа “Уурхайчин” соёлын ордны их танхимд боллоо. Уг хуралд аймгийн болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд, үе үеийн Засаг дарга нар, ОХУ-ын Буриад Улсын Улаан Үүд хотын зочид төлөөлөгчид, анхдагчид болон Эрдэнэт хотын иргэд оролцов. Аймгийн Засаг дарга Д.Батлут тавьсан илтгэлдээ “Эрдэнэт хотын өдөр бол Орхончууд, Эрдэнэтчүүд бид 40 гаруй жилийн түүхийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэх, ирээдүйд хийх ажлаа төлөвлөх, хүүхэд, залуучууддаа болон олон нийтэд Эрдэнэт хотынхоо бахархал, онцлог, түүхийг хүргэх, Эрдэнэт хотоо сурталчлах иргэн бүрийн бахархлын өдөр юм” гэлээ. Баярын хурлын үеэр Засгийн газрын болон, Аймгийн ИТХ-ын шагналаар найман иргэн, Засаг даргын нэрэмжит шагналаар 16 иргэн, нийтдээ 29 хүнийг шагнасан юм. Тэдний дунд Эрдэнэт хотын анхдагч Ж.Гэрэлмаа, М.Тунгалаг, Д.Толя, С.Гарамгай, Д.Чимэддорж нар багтжээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card