БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтчүүд Оюунлаг болоход төв замын хөдөлгөөн ямар гай болов
Эрдэнэтчүүд Оюунлаг болоход төв замын хөдөлгөөн ямар гай болов
[sgmb id="1"]              Есдүгээр сарын 13-н буюу лхагва гарагийн өглөө 09.00 цаг гэхэд Энхтайваны өргөн чөлөө, Амарын талбайн өмнөх төв замыг хааж шинэхэн өглөөг сэтгэл дүүрэн угтсан Эрдэнэтийн иргэдийг бухимдууллаа. Тавдугаар хорооллоос үйлчилгээний төв улмаар Автовокзал орох автомашинтай иргэн хотын төвийг гороо хийж тойрох болоход замын түгжрэл үүсч, багагүй хэмжээний бухимдал төрүүлж ая тухыг нь алдагдуулсан.  Ер нь манай аймаг, хотоос өөр төв замаа дуртай үедээ хаадаг орон нутаг байдаг болов уу. Лхагва гарагт Амарын талбай дээр замын хөдөлгөөнийг хаах хэмжээний ямар чухал явдал болсныг сонирхлоо. Аймгийн ИТХ-ын санаачилгаар энэ есдүгээр сард “Оюунлаг Эрдэнэт” аян өрнүүлж байгаа аж. Энэ ажлын хүрээнд энэ сарын 13-нд Амарын талбайд “Оюунлаг Эрдэнэт” аяны нээлтийн үйл ажиллагааг  зохион байгуулахаар болжээ. Энэ аяны хүрээнд Амарын талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтээс Баян-Өндөр сумын Засаг дарга Д.Ганцогтод ирүүлсэн байна. Баян-Өндөр сумын Засаг даргын зүгээс “Оюунлаг Эрдэнэт” аяныг Амарын талбайд зохион байгуулах зөвшөөрлийг олгожээ. Мөн Баян-Өндөр сумын зүгээс аймгийн Цагдаагийн газарт “Оюунлаг Эрдэнэт” аяны нээлтийн үеэр замын хөдөлгөөнийг хааж, нийтийн хэв журам, аянд оролцогчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг болгожээ. Энэ бүхэн бол өнөөдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хийж байгаа ажил. Гэвч бага үдийн алдад буюу 11.00 цагаас эхлэх аяныг цагаас нь өмнө буюу 09.00 цагт төв замыг хааж иргэдийг бухимдуулж, зам түгжрүүлж, замын хөдөлгөөний ачааллыг зориудаар нэмж байгааг эрдэнэтчүүд ойлгохгүй байна. Нөгөө талдаа Эрдэнэтчүүд Оюунлаг болоход төв замын хөдөлгөөн ямар гай болов. Төв замыг хааснаар нийтийн тээврийн автобуснууд зориулалтын буудал дээр биш зам дээр зорчигчоо буулгаж суулгах, үүний улмаас зам түгжрэхээс эхлээд багагүй асуудал үүссэн. Иргэдийн ам дамжсан ярианаас харвал энэ үеэр хоёр ч хүн машинд шүргүүлж, автобуснаас буух гэж байсан хүүхэд унаж бэртсэн байх юм. Нэг хэсгийг нь оюунлаг болгох гээд талбай дээр цуглуулж байх хооронд нөгөө нэг нь золтой л амь нас эрүүл мэндээрээ хохирчихсонгүй. Төв замын хөдөлгөөнийг хаах эрх хэнд байдаг вэ, Амарын талбайд янз бүрийн ажил явуулахад заавал төв замыг хаах ёстой юу. Төв замын хөдөлгөөн хааж нийтийн тээврийг өөр замаар явуулахад гарах үр дагаврыг хэн хариуцах вэ. Амарын талбайд ажил зохион байгуулах санаачлага гаргасан аймгийн ИТХ уу, аль эсвэл зөвшөөрөл олгосон Баян-Өндөр сумын Засаг дарга уу. Бүр үгүй бол төв замын автомашины урсгалыг хааж байгаа замын цагдаа нар хариуцлага хүлээх үү. Энэ сэдвээр бид аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагч, цагдаагийн хошууч Д.Батцэнгэл нараас тодруулсан юм. Г.Ганзориг: Иргэдийн аюулгүй байдал талаас нь үнэхээр бодоогүй юм байна, цаашдаа анхааръя -Төв зам хаах зөвшөөрлийг хаанаас олгодог юм бэ. Өнөөдөр зам хааснаас болоод ганц нэгээр тогтохгүй иргэн гэмтэж байна. Нийтийн тээврийн автобус зам дээр зогсоод хүнээ буулгаж байна. Зам түгжрээд ачаалал нэмэгдлээ. Үүнээс гарах үр дагаврыг хэн хариуцах вэ? -Амарын талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, төв замыг хаах зөвшөөрлийг Баян-Өндөр сумын Засаг даргаас олгодог. Гадаа төв зам хаасан байгааг харсан. Нийтийн тээвэр хотын төвийг тойрч явж байна. Зам дээр хүн буулгаж, суулгаж байгааг ойлгож байна. Цаашдаа Амарын талбайд ажил зохион байгуулах бол иргэдийн аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй юм байна. Баян-Өндөр сумын удирдлагуудад ч энэ талаар сануулъя. Д.Батцэнгэл: Төв замыг хаахгүйгээр хамгаалалт гаргах боломж бий -Амарын талбайд 11.00 цагаас эхлэх арга хэмжээнд зориулж өглөө эрт төв замыг хааж байх юм. Заавал ингэх шаардлага байдаг юм уу. Нийтийн тээврийн аюулгүй байдал, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна.Төв замыг хаах үүргийг хаанаас өгдөг юм бэ? -Амарын талбайд есдүгээр сарын 13-нд “Оюунлаг Эрдэнэт” аяны нээлтийн ажиллагаа болох тул Замын цагдаагийн тасгийг хамгаалалтад гарах тушаалыг Газрын даргаас өгсөн. Замын цагдаагийнхан  тушаалын дагуу ажилласан. Зам хаах шийдвэрийг Баян-Өндөр сумын Засаг даргаас гаргадаг. Төв замыг хааснаас хотын доторх автозамд маш их ачаалал үүсдэг. Тэр тусмаа өглөө эрт замын хөдөлгөөнийг хаахад жолооч нар маш их бухимддаг. Хамаг л мэддэг муу үгээ бидэнд лүү урсгадаг. Өөдөөс нь үг сөрөх, зандрах эрх байхгүй. Ганцхан “замын хөдөлгөөнийг хаасан, та тийшээ явна уу” л гэж хэлдэг. Уг нь Амарын талбай дээр ямар нэг ажил явагдахад төв замыг хаахгүйгээр оролцогчдын аюулгүй байдлыг хангах боломж бий. Төв замаас хойш хэсэгт хоорондоо 30 метрийн зайтай цагдаагийн хамгаалалт гаргаад үйл ажиллагаанд оролцогчдын болон иргэдийн аюулгүй байдлыг хангах боломж бий. Ц.Одгэрэл: Цаашдаа төв замыг нийтэд нь хаадаг байдлыг эргэн харах юм байна -Танайхаас Амарын талбайд үйл ажиллагаа зохион байгуулах зөвшөөрлийг олгодог уу. Энэ үеэр заавал төв замыг хаах шаардлага байдаг юм уу. Үүнээс чинь болоод иргэд бухимдаж байна. Иргэдийн аюулгүй байдлынбаталгаа тодорхой хэмжээгээр алдагдаж байна. Нийтийн тээврийн хувьд батлагдаагүй маршрутаар явахад хүрч байна. Үүнээс гарах үр дагаврын хариуцлагыг хэн хүлээх вэ? -Амарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг сумын Засаг даргаас олгодог. Тэнд үйл ажиллагаа явуулах гэж байгаа байгууллага хүсэлтээ манайд ирүүлдэг. Хүсэлтийг нь хянаж үзээд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгодог. Энэ сарын 13-нд болсон “Оюунлаг Эрдэнэт” аяны нээлтийн ажиллагааны зөвшөөрлийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс ирүүлсэн. Хуулийн зөвлөх хянаж үзээд түүний дараа зөвшөөрөл олгосон. Зөвшөөрлийн дагуу аймгийн Цагдаагийн газарт төв зам хаах үүргийг өгсөн. Цаашдаа таны хэлж буйгаар төв замыг нийтэд нь хаадаг байдлыг эргэн харах хэрэгтэй юм байна. Өнөөдөр ямар нэгэн байгууллага Амарын талбайд үйл ажиллагаа явуулахад энэ газар багадахгүй. Тэгээд ч аливаа үйл ажиллагаанд оролцогчдоосоо илүүтэй сайн дурын сонирхогчид илүү байдаг. Энэ удаагийн “Оюунлаг Эрдэнэт” аяны нээлтийг илүү сүр дуулиантай болгохын тулд холбогдох байгууллагуудаас сургуулийн сурагчдыг илүүтэй татан оролцуулах шийдвэр гаргасан ажээ.  Тэгээд ч томоохон хотууд нийтийг хамарсан ажил явуулах бүртээ төв замаа хаагаад байдаггүй. Манайхан л нэг ажил явуулахын тулд төв зам хааж сүрийг үзүүлдэг. Цаашдаа бид жилийн 365 хоногийн энэ энэ өдөр төв замыг ийм учир шалтгаан, тийм тэмдэглэлт баярын өдрөөр хаана гэж журамлаж, жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгаж энэ тухайгаа иргэддээ тодорхой мэдээлэхгүй бол дуртай үедээ төв замаа хааж иргэдээ эрсдэлд оруулдаг газар гэж байх ёсгүй. Эрдэнэт хотын ямар ч иргэнд мэдэх эрх гэж бий. Түүнээс биш өглөө босоод ажилдаа гарахад нь төв замыг нь хаачихдаг буруу жишиг тогтвол иргэдийн амьд явах эрх ч зөрчигдөж мэдэхээр байна. Тэгээд ч манай сумын удирдлагууд аймгийн Засаг даргынхаа захирамжийн утга, агуулгыг нэг сайн хармаар юм шиг. Аймгийн засаг даргын  2013 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн А/42 тоот захирамжид “Амарын талбайд тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглоно” гэснээс бус Амарын талбайн өмнөх төв замыг хаах талаар үг, үсэг ч алга. Төв замын хөдөлгөөн Оюунлаг Эрдэнэт аянд төвөг болоогүй л байлтай.
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах