Орхон аймгийн орон нутгийн өмчийн тооллогоор төрийн мэдлийн 36 байгууллагад 269 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тусгай зориулалтын тоноглогдсон машин механизм 121, автобус, микроавтобус 34, УАЗ төрлийн 19 автомашинтай аж. Харин суудлын зориулалттай нийт 148 автомашин орон нутгийн өмчид бүртгэлтэй, төрийн байгууллагын хэрэгцээнд хэрэглэдэг. Эдгээрээс том оврын жип 18, дунд оврын жип 17, суудлын тэрэг 60 байна. Түргэн тусламжийн тусгайлан тоноглогдсон 17 автомашин 103-ийн дуудлаганд ажиллаж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.