18.00 цагт 41 хувьтай байгаа нь улсын хэмжээнд дундаж үзүүлэлт
Нийгэм, Улс төр 11 өдрийн өмнө     65    0

Улсын хэмжээнд 18.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 37.78 хувьтай байна. 

Харин Орхон аймгийн хувьд 18.00 цагт 41.48 хувьтай байгаа юм. Баян-Өндөр сумын Сонгуулийн хэсгийн хороодын мэдээллээр Говил баг дахь 24-р хэсэг дээр сонгогчдын ирц 41 хувьтай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Учир нь тус багт Зэвсэгт хүчний болон Барилгын цэргийн хоёр анги байрладаг тул өндөр хувьтай байна гэж тус хэсгийн хорооны дарга Ц.Чимэддулам ярьж байна.

Баянбулаг багийн 30-р хэсэг дээр сонгогчдын идэвхи багассан, эль хуль байдалтай байлаа. 17.00 цагийн мэдээгээр тус хэсгийн хорооны сонгогчдын 35 хувь нь саналаа өгчээ. Их Залуу баг дахь 31-р хэсгийн хороон дээр 17.00 цагийн байдлаар сонгогчдын 31 хувь саналаа өгсөн нь бага үзүүлэлт болж байна. Өмнөх сонгуулиудад оройн цагаар сонгогчид саналаа өгөх нь нэмэгддэг гэж тус хэсгийн хорооны дарга М.Оюунцэцэг ярьлаа.

18.00 цагийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд сонгогчдын ирц 41 хувьтай яваа нь бусад аймгуудтай харьцуулахад, дундаж үзүүлэлт ажээ.