Сонгогчдын ирц 12 цагт 20 хувьтай байна
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     111    0

Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр 12 цагийн байдлаар Орхон аймагт сонгогчдын ирц 20,8 хувьтай байна. Манай сурвалжлах баг гэр хорооллын багууд дээрхи сонгуулийн хэсгийн хороогоор орж сурвалжилсан. Шанд баг дахь 17-р хэсгийн хороон дээр 11 цагийн мэдээллээр сонгогчдын ирц 20 хувьтай, Цагаанчулуут баг дахь 19-р хэсгийн хороон дээр сонгогчдын идэвхи сайн байна гэж тус хэсгийн хорооны дарга Б.Анар, Б.Эрдэнэбат нар мэдээлэл өглөө.

Мөн алслагдсан гэр хорооллын Эрдэнэ багийн Соёлын төв, 20-р сургууль дээр байрлах 28,29-р хэсгийн хороогоор орсон. Сонгогчдын ирц 18-20 хувьтай байгааг мэдээллээ. Орон сууцны хорооллын 1-р сургууль дээрх сонгуулийн 5-р хэсгийн хороо 12 цагийн байдлаар сонгогчдын ирц 23 хувьтай байна гэж тус хэсгийн хорооны дарга Б.Өлзийжаргал мэдээллээ.