ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тендер 13 өдрийн өмнө     46    0

Тендер шалгаруулалтын нэр: Цагаанчулуут баг, Эко хорооллын баруун талд УДХТөв барьж хэрэглэгчдийг холбох нөхцөл бүрдүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ОР-03/2021

 Огноо:2021-05-28 өдөр

Орхон аймгийн ЗДТГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр “Цагаанчулуут баг, Эко хорооллын баруун талд УДХТөв барьж хэрэглэгчдийг холбох нөхцөл бүрдүүлэх” ажил хийх тухай ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.

       Энэхүү нээлттэй тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул (www.tender.gov.mn) хаягаар цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

       Тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /Тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна.  Үүнд:

 

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлога тус бүр нь төсөвт өртөгийн үнийн дүнгээс багагүй байна.
      • Төсөвт өртөгийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээл авах боломжтой байх
      • Сүүлийн 3 жил тус бүр төсөвт өртөгийн үнийн дүнгээс 50%-иас багагүй хэмжээний ижил төстэй ажлуудын үндсэн  гүйцэтгэгчээр ажилласан байх
      • Шаардагдах тусгай зөвшөөрөл:

 

Үүнд: Зураг төслийн ажлын хувьд  Барилга, Хот Байгуулалтын Яамны 

 ЗТ-2.1, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-11.2,  ЗТ-8.1, ЗТ-3.4, ЗТ-3.5 

Барилга угсралтын ажлын хувьд: Барилга Хот Байгуулалтын Яамны

БА-8.1 БА-2.1, БА-6.1 БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-3.4, БА-3.3 

         Тендерийн хамт төсөвт өртөгийн 1%-иас багагүй хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.

 

      Тендерийг 2021 оны  06 сарын 28-ны өдрийн 09:00 цаг-аас өмнө www.tender.gov.mn сайтаар орж өөрийн аж ахуй нэгжийн цахим гарын үсэг, хувийн нууцлалын кодоор нэвтэрч  www.tender.gov.mn сайтаар дамжуулан цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 06 сарын 28-ны 09:30 цагт Орон нутгийн өмчийн газрын Сургалт мэдээллийн танхимд нээнэ.

 

 

Орхон аймгийн ЗТДГазар, Нутгийн удирдлагын ордон

1 давхар 114 тоот өрөө,  Утас:70358570