Цагдаагийнхан 65 мянган шил архи, 83 мянган пивыг лацаджээ
Нийгэм, Улс төр 26 өдрийн өмнө     86    0

Хөл хорионы өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан өнгөрсөн хугацаанд аймгийн Цагдаагийн газрынхан 8 нэрийн хүнсний 246 дэлгүүрийн 65 мянган шил архи, 83 мянган пиво, 32536 шил вино дарсыг тухайн объектод нь лацдан битүүмжилжээ.

Хөл хорионы үеэр УОК-ын шийдвэр болон аймгийн Засаг даргын захирамж зөрчсөн 37 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Үүнээс зөрчил гаргасан 19 иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Шүүхээс 17 иргэнд тус бүр 500 нэгж буюу 8 сая 500 мянган төгрөгөөр торгох, 2 иргэнийг долоо хоног баривчлах шийтгэл ноогдуулсан байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.5.15 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй 4 үйлдэлд хялбаршуулсан журмаар шалгалтын ажиллагаа явуулж 4 иргэнийг тус бүр 200 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноосон ажээ.