Шөнөдөө -5 хэм хүртэл хүйтэрнэ
Хотын амьдрал 2 сарын өмнө     164    0

Аймгийн Ус цаг уурын газраас даваа гарагийн Засаг даргын шуурхайд мэдээлэл хийсэн юм. 

Мэргэжлийн байгууллагын мэдээллээс харвал энэ долоо хоногт  тавдугаар сарын 29 бороо орно. Өнөөдөр болон тавдугаар сарын 30-нд бага зэргийн хур тунадас орох гэнэ. Бусад өдрүүдэд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 4-9 метр секунд байна. Хур тунадас орох үеэр салхи ширүүсэх гэнэ.

Агаарын хэм шөнөдөө 26, 30-нд 0-5 хэм хүйтэн хононо. Бусад хугацаанд 3-8 хэм дулаан байх аж. Өдөртөө 26, 29-нд 9-14 хэм дулаан 28-нд 23-28 хэм дулаан байх талаар мэдээллээ.