0.4 kв-н цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх ажлыг эхлүүллээ
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     95    0

Монгол Улсын эрчим хүчний цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор түгээх компаний алдагдлыг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах, хэрэглэгчдийг чанартай найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор “Эрчим хүчний төсөл 2” хэрэгжиж эхэлсэн. 

Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт нар төсөл хэрэгжүүлэгчид болон төслийн гүйцэтгэгч нарыг ЭБЦТС ТӨХК-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төслийг хэрэгжүүлэх ажлын явцад гарч болзошгүй хүндрэл бэрхшээлтэй асуудалд аймаг орон нутгийн зүгээс анхаарч хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

         “Эрчим хүчний-2” төсөл нь  “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн  харъя Орхон аймгийн Баян-Өндөр сум, Архангай аймгийн  Цэцэрлэг сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Булган аймгийн Булган сум гэсэн 4 аймаг 5 суманд хэрэгжинэ.

        Уг төслийн нийт хөрөнгө оруулалт 16,187 сая доллар юм. Одоогийн байдлаар Орхон аймгийн Баян-Өндөр суманд 35/6 килВольтын чадалтай төв хуваарилах станцыг шинээр барьж, ашиглалтад оруулаад байна. Мөн 0.4 6 килВольтын цахилгаан дамжуулах агаарын шугамын модон  тулгуурыг төмөр бетон тулгуураар, 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг СИП утсаар, хэрэглэгчдийн болон тооцооны  хэмжих хэрэгслийг ухаалаг хэмжих хэрэгслээр солихоос гадна  тоолуур нэгтгэлийн хуваарилах самбар шинээр суурилуулах юм.

         Төслийн үр дүнд хэрэглэгчид тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангагдана. Мөн тоноглолын насжилт уртсаж, аюулгүй цахилгаан дамжуулах агаарын шугамтай болно. Ингэснээр иргэд өөрийн хэрэглээг ухаалаг тоолуураар хүссэн үедээ бүрэн хянах, шөнийн хямдралтай эрчим хүч хэрэглэх боломжтой болох юм.