Нас баралтын анхны тохиолдлыг бүртгэв
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     152    0

Коронавирусны халдвараар нас барсан анхны нахны тохиолдол манай аймагт бүртгэгдэв. 

Говил багийн харъяат 55 настай эрэгтэй 4 сарын 27-нд ажил дээрээ бараа хүргэж ирсэн хүний ойрын хавьтал  болсон тул PCR шинжилгээ өгч батлагджээ. Улмаар тавдугаар сарын 7-нд коронавирусийн халдвар, нэн хүнд хэлбэр цээжний 2 талд их хэмжээний талбайг хамарсан уушгины үрэвсэл амьсгалын дутагдал оноштойгоор "Эрчимт эмчилгээний тасаг"-т шилжүүлж эрчимт эмчилгээ хийж эхэлсэн байна. Өвчтөнийн биеийн байдал хүнд байсаар энэ сарын 17-нд  амьсгал, зүрх судасний дутагдлаар нас баржээ.

       Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар халдвар авсан 8 шинэ тохиолдол нэмж батлагдан нийт 610 хүн боллоо. Эдгээрээс 7 нь тусгаарлалтад байсан ойрын хавьтал бөгөөд 1 иргэн нь гадуур шинжилгээ өгсөн иргэнээс илэрлээ.

       Батлагдсан тохиолдлуудыг харъяаллаар авч үзвэл орон сууцны хорооллоос 80 гаруй хувийг нь эзлээд байна.

17 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт эдгэрсэн иргэдийн тоо 498 боллоо.

       Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 468 иргэнд PCR, 542 иргэнд түргэвшилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Үүнээс хавьтлын шинжилгээнд 511, тандалтын шинжилгээнд 282, сайн дурын шинжилгээнд 217 иргэн хамрагдсан байна.

       Гэрийн тусгаарлалтад нийт 1643 хүнийг байгаагаас ойрын хавьталын 343, дам хавьталын 478, голомттой бүс нутгаас ирсэн 822 байна.

     БОЭТ-ийн халдвартын тасагт нийт 89 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 88 хувь нь хөнгөн, 10 хувь нь хүндэвтэр, 2 иргэний биеийн байдал хүнд байна.

Дархлаажуулалтад хамрагдвал зохих 64333 иргэн байгаагаас 1-р тундаа 79 хувь нь, 2-р тундаа 27 хувь нь хамрагдаад байна.

      Дархлаажуулалтын дараа халдвар авсан 119 тохиолдол байгаагаас 1-р  тунгаа хийлгэсэн 102, 2-р тунгаа хийлгэсний дараа халдвар авсан 17 хүн байгаа бөгөөд эдгээрийн биеийн байдал бүгд хөнгөн байгаа нь вакцин тодорхой хэмжээгээр үйлчилж, үр дүнгээ өгч байгааг нотлож байна. Иргэд дахлаажуулалт хийлгэснээс хойш дархлаа бүрэн тогтож дуусах хүртэл 14-28 хоногт аль болох халдвар авахгүйг хичээх шаардлагатай байна.