Боловсролын салбарт 11 барилга, байгууламж ашиглалтад оруулж, 1000 гаруй хүүхэд СӨБ-Т хамрагдах боломжтой болжээ
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     88    0

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд орхон аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11 барилга, байгууламж, өргөтлийг ашиглалтад хүлээн авсан. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдалт 1000 хүүхдээр нэмэгджээ. 

 Орхон аймагт 2017 онд Эрдэнэ багийн 640 хүүхдийн сургууль, Шанд багийн 17-р сургуулийн өргөтгөл, Дэнж багийн 20-р цэцэрлэгийн өргөтгөл, 2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Цагаанчулуут багт 280 хүүхдийн цэцэрлэг, 2020 онд Их залуу багийн 23-р цэцэрлэгийн өргөтгөл, Жаргалант сумын сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, 2021 онд Булаг багийн 18-р цэцэрлэгийн өргөтгөл, Баянбулаг багийн 27-р цэцэрлэгийн барилга, Эрдэнэ багийн 11-р цэцэрлэгийн өргөтгөл, Согоот багийн 4-р цэцэрлэгийн өргөтгөл, Уурхайчин багийн 7-р цэцэрлэгийн усан бассейныг тус тус ашиглалтад хүлээн авч үйл ажиллагааг нь эхлүүллээ.

       Эдгээр ажлын үр дүнд 200 гаруй байнгын ажлын байр бий болж, 1000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжоор хангагдсан байна.

     ЕБС-ийн 24 сургуудьд нийт 22640, СӨБ-ын 38 цэцэрлэгт нийт 9000 орчим хүүхэд суралцдаг. Энэ нь сургуулийн ээлжийн коффицент 0.18-0.16 болж буурсан, СӨБ-ын байгууллагын хамрагдалт 1000-аар нэмэгдсэн эерэг үзүүлэлтийг авчирсан юм.

       Одоогийн байдлаар 1-р сургуулийн 928 хүүхдийн өргөтгөл, Рашаант багийн 250 хүүхдийн сургууль, 16-р сургуулийн спорт заал, Говил багийн 250 хүүхдийн сургууль, Яргуйт багийн 150 хүүхдийн цэцэрлэг, Наран багийн 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажлууд үргэлжилж байна. Тус барилгуудыг 2021, 2022 онуудад багтаан ашиглалтад оруулах юм.