Шилдэг татвар төлөгчдийг шагнав
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     135    0

Аймгийн татварын хэлтсээс татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан шилдэг татвар төлөгч 10 ААН, байгууллага, иргэдийг тодрууллаа. Шилдэг татвар төлөгчдийн шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Батжаргал, Татварын хэлтсийн дарга Б.Цэвээнсүрэн нар гардуулав. 

 Орхон аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар  “Анд энерги ХХК”, “ОРА металл ХХК”, ОТК ХХК, Бүтлийн ундарга ХХК, Бүтээл ХХК, Медипас эмнэлэг зэрэг байгууллагууд шалгарсан бол шилдэг татвар төлөгч хоёр иргэнээр хувиараа хөдөлмөр эрхлэгч Ж.Болдбаатар, Б.Мөнхбаяр нар шалгарчээ. 

         Мөн энэ үеэр татвар төлөгчдийн өдрийн хүрээнд зарласан “Нэг нь нийтийн төлөө, Нийт нь нэгний төлөө” сэдэвт гар зургийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийн шагналыг гардууллаа. 

       Жил бүрийн 5-р сарын эхний хоёр дахь 7 хоногт татвар төлөгчдийн өдөр тохиодог. ТЕГ-аас 2021 оныг Татварын боловсролыг дэмжих жил болгон зарласан байна. Энэ жилийн хувьд татвар төлөгчдийн өдрийг “Цар тахлын үед таны төлсөн татвар тахалыг давах эм” уриан дор зохион байгууллаа.

Татвар төлөгчдийн өдрийг улсын хэмжээнд үүссэн  ковид 19  цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр амжилттай явагдаж өнгөрлөө. Энэ хүрээнд өнөөдөр аймгийн татварын хэлтсээс шилдэг татвар төлөгч ААНБ иргэдээ шагнаж “шилдэг татвар төлөгч” батламжийг гардуулсан юм.