Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт, Дарханы иргэдээс хүлцэл өчжээ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     262    0

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 14-нд Орхон аймагт  ажилласан. Үүнийхээ өмнөх өдөр буюу тавдугаар сарын 13-нд Ерөнхий сайд Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эхлүүлсэн автозам барилгын ажлаа бүх хүчээ дайчлан хугацаанд нь дуусгах нь чухал. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг барьж дуусгах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байнга байх болно. Дархан-Уул болон Орхон аймгийнхан, тус замаар зорчиж буй иргэдээсээ хүлцэл өчье. Шинээр барилгын ажил эхлүүлэхээс илүү эхлүүлсэн төслүүдээ дуусгахыг Засгийн газар зорьж байна. Үүнд автозамын төслүүд багтана. Түүн дотроо Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг чанартай барьж, нэн яаралтай ашиглалтад оруулах асуудал Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байх болно” гэжээ.