МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОРХОН АЙМАГТ БАРИГДАХ 1000 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     116    0

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсэг Орхон аймагт ажиллаа. Тэрээр айлчлалынхаа эхэнд Орхон аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Орхон аймгийн удирдлагууд ерөнхий сайдад Орхон аймагт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж засгийн газраас шийдэж, дэмжиж ажиллахыг хүссэн юм. Тодруулбал: Орхон аймагт гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор 1000 айлын орон сууцны барилга барих төсөл юм. Харин ерөнхий сайдын зүгээс энэ асуудлыг дэмжиж орон сууцжуулах төсөлд шаардлагатай 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас үе шаттай гаргах боломжтой гэж мэдэгдлээ.