Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦААШИД МОНГОЛ УЛСАД ХЭН Ч ХЭЛМЭГДДЭГГҮЙ БАЙГААСАЙ, ХЭН Ч ЯЛ ЗАВШДАГГҮЙ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     207    0

2021 оны 5-р сарын 14-ний өдөр С.Зориг агсаны хэрэгт буруутгагдаж  байгаа Чимгээ, Содномдаржаа нарыг батлан даалтанд гаргах дээд шүүхийн шийдвэр гарсан. Энэ асуудлаар Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт хийсэн ажлын айлчлалын үеэр өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ Чимгээ, Содномдаржаа нар хэрвээ гэм буруугүй байсан нь тогтоогдвол энэ их сонин юм болно. Учир нь хэлмэгдүүлсэн гэж үзэхүү. Хайхрамжгүй хандсан гэж үзэхүү, анзааргагүй хандсан гэж үзэх үү. Би өөр дээрээ бодоход надад маш аймшигтай санагдаж байна. Тэрийг шүүх эцэслэн шийдэх байх. Цаашдаа Монгол улсад хэзээ ч хүнийг эрүүдэн шүүдэггүй байгаасай. Хэн ч ял завшдаггүй байгаасай. Монгол улсын шүүх хэн нэгэнд дарангуйлал, энгийн ард иргэдэд өөрөөр ханддаг байгаасай гэж хүсч байна. Дахин Баасанцогт шиг хүмүүс битгий төрөөсэй, дахин Хурц шиг хүмүүс битгий төрөөсэй гэж бодож байна даа гэсэн юм.