Хоёрдугаар тунгаа хийлгэсэн 5 хүн халдвар авчээ
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     131    0

Аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Дөрөвдүгээр сарын 30 буюу баасан гарагийн 11.30 цагийн байдлаар шинээр 8 хүн халдвар авсан нь тогтоогдож нийт батлагдсан тохиолдол 395 боллоо. 

*** Гуравдугаар сарын 24-нөөс хойш 48242 хүнд шинжилгээ хийжээ

*** Аймгийн хэмжээнд вакцинжуулалт 18519 хүн хамрагджээ. Үүний 18519 хүн нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 3538 хүн хоёр дахь тунгаа хийлгээд байна.

*** Вакцинд хамрагдсан иргэдээс олон хүн халдвар авсан байна. Аймгийн хэмжээнд нэгдүгээр тунгаа хийлгэсэн 58 хүн халдвар авсан бол хоёрдугаар тунгаа хийлгэсэн 5 хүн халдвар авчээ.

*** Аймгийн хэмжээнд цар тахлын 21 голомт байна. Дээрх 21 голомтод 370 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэхүү голомтуудад хамгийн багадаа 2, хамгийн олон нь 84 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор манай аймагт 15 голомт идэвхтэй байна.

*** Аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2115 хүн байна. Дам хавьтлын 2399 иргэн байна. Халдварын тохиолдлуудын 70 хувь нь ойрын хавьтлаас, үлдсэн 30 хувь нь дам хавьтлаас илэрсэн байна.   

*** Өнөөдрөөс манай аймаг зорилтот бүлгийн иргэдээ вакцинжуулалтад хамруулна.