Хаврын ээлжит цэрэг татлага болохгүй, ирэх сарын 9-нд цэрэг халагдана
Мэдээ мэдээлэл 7 өдрийн өмнө     58    0

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны хаврын ээлжит цэрэг татлагыг зохион байгуулахгүй байх тухай дөрөвдүгээр сарын 28-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаас  шийдвэрлэжээ.

Харин 2020 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдаж албаа хаасан цэргүүд ирэх сарын 2-нд халагдах байсныг 7 хоног хойшлуулж тавдугаар сарын 9-нд халахаар болжээ.