Цаг агаар тогтворгүй байна
Нийгэм, Улс төр 11 өдрийн өмнө     67    0

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээс харвал энэ долоо хоногийн дунд үе хүртэл цаг агаар тогтворгүй  байх бололтой. 

Манай аймгийн хэмжээнд гэвэл өнгөрөгч амралтын бямба гарагт тэнгэрт шороон шуурга хөөрч үдээс хойш шороотой холилдсон цас орж билээ. Шөнө нь Эрдэнэт хотод ахиухан хэмжээний цас орж хотын гудамж шавар, шавхай цасны усаар дүүрч байна.

Цаг агаарын энэ гэнэтийн үзэгдлийн улмаас хөл хорио тогтоож байгаа цагдаа, онцгойгийнхон ч ажлын байраа орхин цас хайлахыг хүлээхээр шийдсэн. Харин Хот тохижуулах газрынхан замын хальтиргаа гулгааг арилгах гэж хүчит техник, хэрэгслийнхээ хүчээр замын гадаргуугын цасыг цэвэрлэх ажлаа хийж л байна. Хаврын адаг сар шувтарч хэзээ мөдгүй зуны эхэн сартай  золгох гэж байгаа ч Эрдэнэтийн цас хайлах болоогүй  байна.