Өнөөдөр Эрдэнэт хотод өвчлөл илрээгүй байна
Мэдээ мэдээлэл 29 өдрийн өмнө     147    0

Эрүүл мэндийн Яамны 11.00 цагийн мэдээллээс харвал Орхон аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар илрээгүй байна.

Ингэснээр ямар ч байсан манай аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, Эрүүл мэндийн байгууллага, аймгийн удирдлага, хууль хүчнийхэн Эрдэнэт хотод дэгдээд байсан цар тахлыг тодорхой хэмжээнд хяналтандаа авч чадсан гэсэн үг юм.