Зургаан хүнийг эмнэлгээс гаргажээ
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     113    0

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд биеийн байдал хөнгөн, хөнгөн балархай хэлбэрээр  өвчилсөн 6 хүнийг эмнэлгээс гаргаж гэрийн тусгаарлалтад шилжүүлжээ. 

Мөн тусгаарлах байранд 418 иргэнийг тусгаарлаад байна. БОЭТ-д 78 хүн эмчлэгдэж байгаа. Гэрийн тусгаарлалтад 2269 иргэн байна. Голомттой бүсээс ирсэн 444 иргэнийг тусгаарлан хянаж байна. Өнөөдөр аймгийн хэмжээнд 1000 иргэнийг вакцинжуулалтад хамруулах гэнэ.

Голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын болон цагдаа, эмнэлгийн байгууллагын ажилтнуудаас халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Вакцин хийлгэсэн хүнээс мөн өвчлөл бүртгэгдээгүй гэнэ. УОК, Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэрээр өвчтөнийг тусгаарлалтад 7 гэрт нь мөн 7 хоног нийт 14 хоног тусгаарлах юм байна.

Тусгаарлалтад байгаа иргэдээс зардал гараагүй, төрөөс хөрөнгө мөнгийг нь гаргаж байна.