3 САРЫН ЭХНИЙ 20 ХОНОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭЛЭЭ
Уул уурхай 1 сарын өмнө     126    0

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 3 сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэлээ. Сарын эхний 20 хоногт уурхайчид 1482.1 мянган метр куб уулын цул гаргаж, 630 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн байна. Мөн 2169.5 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 102.4 хувиар, 1858.7 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 103 хувиар тус тус биелүүлэв. Хүдэр дэх зэсийн агуулга 0.457 хувь буюу 101.6 хувиар, молибдены агуулга 0.0205 хувь буюу 157.7 хувиар биелжээ. Зэсийн металл авалт 100 хувь, молибдены металл авалт 110.2 хувийн биелэлттэй байна. Баяжмал дахь зэс, молибдены металл авалт 104.6-179 хувиар, зэс молибдены агуулга 101.9-104.2 хувиар тус тус биеллээ. Энэ хугацаанд хуурай жингээр 32738 тонн зэсийн баяжмал, 528.9 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэж, ачуулсан байна. Зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөө 101.9 хувиар, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөө 104.2 хувиар биеллээ.