Маргаашнаас сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхэлнэ
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     133    0

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-ны хооронд болох байсныг Яамны сайдын тушаалаар цуцлаад байсан. 

Нэг их удалгүй мөн л Яамны сайдын тушаалаар  Сонголттойгоор хичээллэх шийдвэр гаргаад байсан.  Өнөөдрийг хүртэлх хугацаанд “Covid-19” цар тахлын дэгдэлт газар авч 10 гаруй аймагт тархаад байгаа зэрэг шалтгаанаар Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаал шийдвэр дахин гарч хоёрдугаар улирлын амралтыг даваа гарагаас буюу гуравдугаар сарын 29-нөөс эхлүүлэхээр болжээ.

Сурагчдын амралтын хугацаанд сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйтгэл хийх гэнэ. Төсөв мөнгийг нь ч баталж аймаг, сумын сургуулиудад ариутгалын бодис хүргүүлж байгаа ажээ.