Г.Ганбаатар: Зочид буудал, дэн буудлын үндсэн үйл ажиллагааг зогсоосон
Хотын амьдрал 1 сарын өмнө     206    0

Аймгийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар “ Аймгийн хэмжээнд ажилладаг зочид буудал, дэн буудлын үндсэн үйл ажиллагааг зогсоож байна. Тусгаарлах байраар ашиглана. Хэвтэн эмчлүүлдэг хувийн эмнэлгүүдийг Онцгой нөхцлийн горимоор дайчлан ажиллуулна. УОК-иос өнөө өглөөний 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэл  улаан бүс болгосон. Ийм нөхцөлд дайчилгааны горимоор ажиллана. Иргэдийн хувьд Гэр-Ажил-Гэр гэсэн маршрутаар л зорчих хэрэгтэй байна. Байгууллага, аж ахуйн нэгж хүний бөөгнөрөл үүсгэхгүй, цахимаар ажлаа хийнэ. Иргэд гэрээсээ онцын шаардлагагүй бол гарахгүй байх, гарсан ч Ажил- гэр гэсэн маршрутаар зорчих хэрэгтэй байна” гэлээ.