Вакцины эхний тун хийлгэсэн газартаа ханд
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     161    0

              Монгол улс коронавирусийн эсрэг 4 төрлийн вакциныг иргэддээ хийж байгаа. 

Хамгийн сүүлд л гэхэд ОХУ-аас 1 сая хүн тун “Sputnik V” вакцин авахаар болсон. Япон улс 1.6 сая иргэнд зориулж вакцин хандивлахаар болсон гэх таатаай мэдээллүүд гарч эхэлсэн.  Засгийн газар долоодугаар сарын 1-н гэхэд насанд хүрсэн 1.6 сая иргэнээ бүрэн вакцинжуулахаар төлөвлөж байгаа. Өнөөдрийн байдлаар 280 гаруй мянган иргэнд эхний вакцин хийсэн нь дэлхийд бараг эхний таван байрт орох үзүүлэлт болоод байгаа гэнэ.

Вакцин хийлгэсэн иргэд Улаанбаатар хот бусад орон нутгаас манай  аймагт тодорхой шалтгаанаар ирж байгаа. Тэдэнд хоёр дахь тунгаа хаана хийлгэх вэ гэдэг асуудал тулгасан. Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээгээс тодруулахад “Эхний тунгаа хийлгэсэн газартаа л хандаж хоёр дахь тунгаа хийлгэх хэрэгтэй. Вакцин хийлгэсэн иргэний мэдээлэл манай аймагт ирдэггүй. Тиймээс хоёр дахь тунг манайд хийх боломжгүй” гэлээ.