С.Батжаргал: Эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагынханд вакцин хийнэ
Хотын амьдрал 1 сарын өмнө     191    0

Аймгийн засаг дарга С.Батжаргал “УИХ-ын гишүүн Д.Батлутын дэмжлэгтэйгээр манай аймагт УОК-иос 2000 хүн тун вакцин ирэхээр болсон. Эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагынхандаа хийнэ. Түргэвчилсэн тест худалдан авахаар холбогдох байгууллагатай гэрээ хэлэлцээ хийж байна.  Насанд хүрээгүй нэг хүүхэд өвчилсан. Хорьдугаар сургуулийн багш, ахлах ангийн сурагчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Хариу нь сөрөг гарсан. PSR-ийн хариу гараагүй байна. Манай аймаг нэмээд нэг, Эрдэнэт үйлдвэр нэг, нийтдээ дахин 2 вируслогийн лаборатори худалдан авч байгаа. Хөвсгөл аймагт лаборатори байхгүй үед манайд шинжлүүлж байсан. Одоо лабораторитой болсон. Булган аймгаас л лабораторид хандаж байгаа” гэлээ.