Сайн дураараа шинжлүүлэх бол “Медипас” эмнэлэгт төлбөртэй өгнө
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     240    0

Аймгийн хэмжээнд коронавирусийн тохиолдол нэмж бүртгэгдэж байгаа энэ үед иргэд урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дураараа шинжилгээ өгөх хүсэлт гаргаж байгаа. 

Ийм тохиолдод иргэд “Медипас” эмнэлэгт хандан төлбөртэй түргэвчилсэн шинжилгээг өгөх гэнэ. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх төлбөрийг “Медипас” эмнэлэг тогтооно. Одоогоор манай оронд дэлхийн аль улсад, ямар үйлдвэрт хийсэн зэргээсээ хамааран түргэвчилсэн оношлуур 12.500-гаас 98 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж.

Мөн нэгэнт манай аймагт коронавирус нэмж гарсан, голомтот бүс болсон учраас Эрдэнэт хотоос гарах гэсэн бусад аймаг, сумын иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн замын постуудаар нэвтрүүлэх гэнэ.