107 ОРОНД НИЙТ 7 ВАКЦИНЫГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛСОН
Уул уурхай 2 сарын өмнө     152    0

КОВИД-19-ийн вакцины мөрөөр ...

Энэхүү танилцуулга мэдээлэлд АНУ-д төвтэй Bloomberg компанийн өдөр тутамд шинэчилж буй
судалгаа мэдээлэл, бусад эх сурвалжаас авсан мэдээллийг багтаалаа. 

  Bloomberg-ийн цуглуулсан мэдээллээр өнөөдрийн байдлаар дэлхийн 107 оронд 245 сая гаруй тун хийгджээ. Сүүлийн дүнгээр нэг өдөрт ойролцоогоор 6.79 сая тун дунджаар хийгдэж байна.

     Блүүмберг дэлхийн хамгийн ирээдүйтэй 9 (Пфайзер, Модерна, АстраЗенека/Оксфорд, Новавакс, Жонсон энд Жонсон, Синовак Биотек, Гамалея, КанСино Биоложикс, Синофарм) вакцины хөгжлийн явцыг хянаж байна. Одоо 107 оронд нийт 7 вакциныг хязгаарлагдмал хэмжээгээр нийтийн хэрэглээнд ашиглах боломжтой болсон.
Вакцины шинэ технологийг боловсруулж, олон мянган сайн дурынхны дунд туршиж, үйлдвэрлэлээ өргөжүүлж, улмаар богино хугацаанд зах зээлд гаргахад улс үндэстнүүд хэд хэдэн тэрбум доллар зарцуулжээ.

     Эдгээр тарилгуудын аль нь ч дангаараа дэлхийн 7.8 тэрбум орчим хүн амд хүрэлцэхгүй. Харин хамтдаа бол 2.2 сая гаруй хүний амийг авч одсон, дэлхийн эдийн засгийн сүйрлийг өдөөсөн гамшгийг арилгах хамгийн сайн боломжийг хүн төрөлхтөнд олгож байна.

Эх сурвалж: Bloomberg

Орчуулж, бэлтгэсэн: У.Нармандах