“Мөнххада”-гийн голомттой холбоотой 9 иргэнийг тусгаарласан
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     289    0

             Аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар манай аймгийн хэмжээнд “Мөнххада”-гийн батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал болох 9 иргэн тусгаарлагдаад байна.

Тэднээс шинжилгээ авсан, хариу нь сөрөг гарсан талаар мэдээллээ. Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 86 иргэн байгаа. Тэдгээр иргэн 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ноос хойш манай аймагт иржээ.  Аймгийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд түргэвчилсэн оношлуураар 37553 иргэнээс, PSR шинжилгээг 15230 хүнээс авчээ. Ингэснээр аймгийн нийт иргэдийн 50 гаруй хувийг шинжилгээнд хамруулаад байгаа аж.