УИХ-ын гишүүн Д.Батлутын хөргийг залжээ
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     373    0

 

        Нутгийн удирдлагын ордны хоёр давхрын баруун жигүүрт Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүдийн хөргийг байршуулсан байдаг. 2016-2020 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж улмаар УИХ-ын сонгуулиар төрийн түшээ болсон Д.Батлутын хөргийг байршуулахгүй нэлээн удсан, эрх баригчид.

Манай сайтын зүгээс иргэдийнхээ мэдэх эрхийн хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагуудаас “УИХ-ын гишүүнийхээ хөргийг нь залах болоогүй юм уу, Тамгын газрынхаан” хэмээн асууж байсан. Тэгвэл өнөөдөр буюу шинэ оны ажлын эхний өдөр Нутгийн удирдлагын ордноор ортол аймгийн ЗДТГ-ынхан УИХ-ын гишүүн Д.Батлутын хөргийг залсан байхтай таарлаа.

Д.Батлут нь 2016 оны зургаадугаар сараас 2020 оны долоодугаар сар хүртэл Орхон аймгийн  12 дахь Засаг даргаар ажилласан юм.