Манай аймаг Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуультай болжээ
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     356    0

        2021 оны нэгдүгээр сарын 1-нээс манай аймгийн Орос сургууль, цэцэрлэг төрийн өмчийн статустай болж байна.

Энэ талаар 2020 оны тавдугаар сард аймгийн Засаг даргын захирамж гарч  төрийн өмчит шилжүүлэх ажлын бэлтгэл хангагдсан. Өмнө нь Орос сургууль, цэцэрлэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмчлөлд байсан. Хууль тогтоомжийн хүрээнд төр дэргэдээ сургууль, цэцэрлэг ажиллуулах нь хориотой учраас ийнхүү төрийн буюу аймгийн мэдэлд шилжиж иржээ.

Орос сургууль өмнө нь Хиагтын харьяа сургууль байж тэдний хөтөлбөрөөр явж ирсэн. Тэрхүү хөтөлбөр монгол хөрсөн дээр хэрэгжих боломжгүй болсон учраас аймаг, орон нутгаас нөхцөл байдлыг судалж үзээд Орос сургуулийн хөтөлбөрийн тусгай зөвшөөрлийг нь Яамнаас олгож, Олон улсын хөтөлбөр гэж үзэхээр шийдэх гэж оролцсон. Гэтэл яамнаас Орос сургуулийн хөтөлбөрийг “Олон улсын хөтөлбөр” гэж үзэх боломжгүй, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль хэлбэрээр явуулах ёстой гэж үзжээ. Үүний дагуу манай аймаг Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуультай болож байна.