“ЭРДЭНЭТ” СУВИЛЛЫН ЦОГЦОЛБОР 196 ХҮНИЙГ ТУСГААРЛАЛТАД ХҮЛЭЭН АВЧ, АЖИЛЛАСАН БАЙНА
Уул уурхай 6 сарын өмнө     191    0

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” сувиллын цогцолбор 3 дугаар сараасхойш коронавирусын халдвар бүхий улс орноос ирсэн иргэдэд тусгаарлах байраар үйлчилжээ.Одоогоор засвартай байгаа тус цогцолборын барилгыг богино хугацаанд ажилд оруулах үүрэг, чиглэлийг Орхон аймгийн Онцгой байдлын штабаас өглөө.

“Эрдэнэт” сувиллын цогцолборын дарга Б.Бат-Эрдэнэ, “Бид гамшгаас хамгаалах бэлэн байдлын үед тусгаарлах байраар үйлчлэх ёстой. Аймгийн Онцгой байдлын штабаас өгсөн чиг үүргийн дагуу засварын ажилгүйцэтгэгч компанитай зөвшилцөн 11 дүгээр сарын 30 гэхэд засвараа бүрэн дуусгаж, 12 дугаар сарын 01 гэхэд тусгаарлалтын байрыг бэлэн болгохоор ажиллаж байна. “Эрдэнэт” сувиллын цогцолбор нь энэ оны 3 дугаар сараас хойш 7 удаа 196 хүнийг тусгаарлалтад хүлээн авч ажилласан” гэв. 

     Тус цогцолборын эмч, ажилтнууд өнөөдрөөс эхлэн ажилчдын 28 автобус, үйлдвэрийн бүх постод ажилтнуудынбиеийн халууныг үзэж, ариун цэвэр, халдваргүйтгэлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнд дөрвөн эмч орж, үүрэг гүйцэтгэж байна. Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүний бөөгнөрлийг аль болох бага байлгаж, онцын  шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагаар ирэхгүй байх, цехийн болон хяналтын эмч нартай утсаар холбогдож зөвлөгөө авахыг “Эрдэнэт” сувиллын цогцолбороос уриалсан юм. Коронавирусын шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй тохиолдолд “Эрдэнэт” сувиллын цогцолборын хүлээн авах757 - 73690 утсандмэдэгдэж, зөвлөгөө аваарай.

Я.Энхтуяа
Фото Б.Баттөгс