Нөөц бололцоогоо ашиглан тормозны накладка хийв
Уул уурхай 5 жилийн өмнө     54    0
Саяхан Авто тээврийн байгууллагын Авто засварын 1-р газрын бүтээмж чанарын “Бөөрөлзгөнө” дугуйлангийнхан БелАЗ-7547 өөрөө буулгагч авто-машины ажлын тормозны накладкыг ашиглалтаас гар-сан 110 тоннын Белазын накладкаар орлуулан хийжээ. Ашиглалтгүй байсан 549А-3501105 код бүхий 138 накладкыг халуун уур, өндөр даралтын шахагч ашиглан токарийн аргаар хэвэнд тааруулж ажлын тормосны 69 накладка үйлдвэрлэжээ. Ингэснээр нөөц бололцоогоо ашиглан 15,6 сая төгрөгийн импорт орлох сэлбэг хийсэн байна. Энэ нь хэмнэлтийн бодлогын хүрээнд компанийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, үйлдвэрлэлийн бүтээмж буурах эрсдэлээс хамгаалсан бүтээлч ажил болов. Эх сурвалж: http://erdenetmc.mn/
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)