ЛэБрон Жэймс хаачих вэ?
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     42    0
Өчигдөр өглөө  “Майами Хит” багийг “Сан Антонио Спөрс” баг хожсоноор цувралд 4:1 харьцаатай ялалт байгуулж, лигийн аварга цолыг хүртсэн. Харин уг тоглолтын дараа энэ зун ЛэБрон Жэймс “Майами Хит” багт үлдэх эсэх тухай асуудал анхаарал татаж эхэллээ. ЛэБрон энэ зун гэрээний сүүлчийн хоёр жилээсээ татгалзаж, чөлөөт тоглогч болох боломжтой юм. Хэдийгээр плэйоффт өөрийн шилдэг тоглолтоо үзүүлсэн ч гэсэн багийн нөхөд нь түүнд тусалж чадсангүй. Хэрвээ ЛэБрон Жэймс чөлөөт тоглогч болвол “Лос Анжелес Лэйкерс”, “Нью Йорк Никс” зэрэг түүнд өндөр цалин санал болгох боломжтой олон баг байгаа. Ялангуяа ЛэБрон өөрөө Лос Анжелес хотод дуртай гэдгээ өмнө нь хэлж байсан. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг