Хаусын метр квадрат нь зах зээлийн үнээс харьцангуй хямд байна
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     49    0
  “Танил” захтай залгаа 200 айлын барилга бүхий хороолол баригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Тус хорооллын барилгын гүйцэтгэгч компани болох “Монгол дайван” ХХК-ийн “Баян-Өндөр эко” хорооллын төслийн багаас мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлснээр улсын баяр наадмаас өмнө 50 ширхэг хаус барилгыг Канад технологиор барьж байгуулж дуусгана. Хаусын метр квадратын үнэ зах зээлийн үнээс харьцангуй хямд байх аж. “Баян-Өндөр эко” хорооллын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ. “Баян-Өндөр эко” хорооллын гүйцэтгэгч “Монгол дайван” ХХК-ийн төслийн багийн ахлагч Д.Энхбаатар: -Манай “Монгол дайван” ХХК Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран 2013 оноос эхлэн “Баян-Өндөр эко” хорооллын ажлыг гүйцэтгэж байгаа. “Монгол дайван” ХХК нь 2003 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, гэр хорооллын айл өрх болон алслагдсан газруудад дэд бүтэц аваачих ажлыг хийж, “Атмор” гэсэн нэрээрээ олны танил болсон. Бидний гүйцэтгэж байгаа 200 айлын амины орон сууцны хороолол маань онцлогтой. Энэ хороолол маань бие даасан инженерийн дэд бүтэцтэй, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэг зэргийг иж бүрэн хамруулсан хотхон юм. Бид өнгөрсөн жил энэ хотхоны инженерийн шугам сүлжээг холбох, эхний ээлжийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нэг давхараар төлөвлөсөн 23 айлын амины орон сууцыг барьж дуусгасан. Энэ жилийн хувьд манай төслийн багийнхан томилогдож ирээд ажилдаа ороод байна. Бидний ажил эхний ээлжинд орчин үеийн интерьер дизайн бүхий канад хаусны барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн үүнтэй зэрэгцээд хотхоны ерөнхий төлөвлөлтөнд орсон ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхэлснийг хэлэхэд таатай байна. Бидний ажлыг Эрдэнэтийн иргэд ирж газар дээр нь үзэж танилцаж байна. Энэ дашрамд иргэддээ нэмэлт мэдээлэл хэлэхэд, орон сууцны 8 хувийн ипотекийн зээлийг хүмүүс сайн мэддэг болсон. Зээлтэй холбоотой ярихад, өнгөрсөн тавдугаар сарын 20-ны Засгийн газрын хуралдаанаас ипотекийн зээлд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт нь орон нутгийн иргэд инженерийн дэд бүтцэд холбогдож баригдсан амины орон сууц худалдан авахад 7 хувийн зээлд хамрагдах боломжтой болсон. Одоогоор хоёр дахь ээлжийн барилга болох 50 ширхэг канад хаусын барилгын суурийн угсралтын шатандаа явж байна. Канад хаусын барилга үнийн хувьд харьцангуй хямд. Метр квадратыг нь нэг сая төгрөгөөр худалдаж авах боломжтой. Энэ бол хамгийн хямд үнэ. Канад хаусыг 80 мкв-аар барьж байгаа. Манай компани 200 айлын эко хорооллыг эхний ээлжинд 23 барилгыг инженерийн дэд бүтцийнх нь хамт байгуулсан. Энэ жил 50 ширхэг Канад хаусыг ногоон байгууламж, тохижилтын ажилтай нь хийж байна. Гурав дахь ээлжийн барилгыг ерөнхий төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Өвлийн улиралд зогсонги байдалтай байх үедээ иргэдэд хүрэхээр өөрчлөлтийг хийсэн.   Бүтэн хийцээр баригддаг учир газар хөдлөлтөд тэсвэртэй Төслийн багийн Барилга угсралтын инженер М.Давхарбаяр: -Канад хаусын талаар мэдээлэл өгье. Канад хаус гэдэг бол сүүлийн үеийн шинэ технологи байгаа. Америкийн зүүн хойд мужийн Аляск болон Оросын хүйтэн бүс нутагт туршигдаж, Монголын хөрсөнд бууж байгаа. Сүүлийн таван жил эрчимтэй хөгжиж байгаа шинэ технологийн барилга байгууламж юм. Энэ барилгад үндсэн таван шаардлага үзүүлэлт байдаг. Эрүүл аюулгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, орчны нөлөөнд тэсвэртэй байдал нь өндөр байдаг. Манай Монгол орны цаг уурын байдал харьцангуй эрс тэс уур амьсгалтай. Салхины хурдны, уур амьсгалын өөрчлөлтийн, хур тунадасны хэмжээ харьцангуй өөрчлөлттэй байдаг. Байгалийн эдгээр өөрчлөлтөнд зохицсон байдлаар Канад хаусыг барьж, Монголд хэрэгжиж байна. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдэг нь хүний бие физиологийн өөрчлөлтийг барилгын гадна дотор хана, фасад зэрэг байгаль орчинд шууд харьцаж байгаа түүхий эд маань уур амьсгалын өөрчлөлтөд өнгөө алдахгүй, тэсвэртэй, элэгдэж өгөршихгүй. Мөн Монгол улсад болон “Баян-Өндөр эко” хороололд барьж байгаа Канад хаус маань бас нэг давуу онцлогтой. Геодизийн нөхцлийг аваад үзэх юм бол хөрсний маш төвөгтэй нөхцөлд баригдаж байгаа. Хөрсний овойлттой буюу цэвдэгтэй хөрсөн дээр баригдаж байгаа. Тэгэхээр яагаад төмөр карказтай Канад барилга сонгосон бэ гэвэл бүтэн хийцээр, ханаар баригддаг учир газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй. Ямарваа хөрсний овойлт, өөрчлөлтөнд барилга гажилт өгөхгүй. Канад барилга Монголын хөрсөнд туршигдахдаа агаарын гадна орчны темпратур хасах 36 хэм байхад, өвлийн нөхцөлд угсраад дотор темпратурыг хэмжихэд 0 граудс зааж байсан онцлогтой. Энэ нь дулааны алдагдалгүй гэсэн үзүүлэлт юм. Дулааны алдагдалгүй байна гэдэг нь эдийн засгийн болоод эрчим хүчний хэмнэлт, хүн амын ядуурал гэсэн өөрчлөлтийг багасгадаг эерэг үзүүлэлт үүсгэдэг. Үүнээс гадна угсралтын хугацаа маш богино. Уламжлалт барилгын ажлын зууны тавин хувийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Канад барилга хуурай хийц учир өвөл, зуны аль ч үед барина. Ашиглалтын зардал 50-100 жил гэж үздэг. Б.Рэнцэнханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)