Цэнэглэгч, флаш, холбогч болдог GoKey
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     77    0
түлхүүрийн оосор ч энгийн байхаа больжээ. GoKey нэртэй түлхүүрийн оосор нь энгийн түлхүүрийн оосроос тэс ондоо, олон үйлдэлтэй, ухаалаг болсон байнаа. Уг түлхүүрийн оосор нь USB оролттой ба та ухаалаг гар утсаа бусад төхөөрөмжүүдтэй холбон цэнэглэх цэнэглэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Мөн өөр дээрээ батерейтай учир та нөөц батерей болгон ашиглах боломжтой. Бас флаш болгон мэдээлэл, файл хуулж ч болно. Хамгийн том давуу тал нь ухаалаг гар утас, түлхүүрийн оосор хоёрынхоо аль нэгтэй байхад нөгөөг нь олоход тун амархан. Танд хэдий хэр ойрхон очиж буйг хувиар харуулах ба дуут дохио өгөх товчлуур дээр дарахад дохио дуугарна. Ингээд л та амархан олох боломжтой. Энэхүү түлхүүрийн оосор нь 8GB флаштай нь 50 ам.доллар аж.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)