Сурагчдаас мөнгө татсан гэсэн мэдээлэл худал байжээ
Мэдээ, мэдээлэл 3 жилийн өмнө     92    0
Аймгийн ЗДТГ-ын иргэдийн санал гомдол хүлээн авдаг 7035-3511 тоот утсанд бага сургуулийн багш нар сургалтанд явах гэж сурагчдаасаа 20 мянган төгрөг хураасан тухай мэдээлэл ирсэн байна. Уг мэдээллийн дагуу аймгийн Боловсрол соёл урлагийн газрын холбогдох мэргэжилтнүүд тодруулахад, дээрх мэдээлэл худал болох нь батлагдсан байна. Багш нар сурагчдаас ямар нэгэн байдлаар мөнгө татаагүй. Мэдээлэл өгсөн иргэнтэй холбогдож тодруулахад “Би ийм мэдээлэл өгөөгүй, дугаар андуурсан байна” гэсэн хариултыг өгчээ. Иргэд 7035-3511 тоот утсаар мэдээлэл, санал, гомдол өгөхдөө үнэн зөв мэдээллийг, хариуцах эзнийх нь хаягийг тодорхой хэлж байх нь зүйтэй юм. Учир нь гомдлын дагуу холбогдох газар дээр нь асуудлыг шийдвэрлэхэд, хариуцах эзэн, мэдээлэл өгсөн иргэн тодорхой байх шаардлагатайг албаны хүмүүс онцолж байна. [sgmb id="1"]