Ахмад шатарчдын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Мэдээ, мэдээлэл 3 жилийн өмнө     86    0
Хойд бүсийн аймгуудын Ахмадын шатрын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт боллоо. Тус тэмцээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгаас ганцаарчилсан болон багийн төрлөөр нийт 24 тамирчин оролцлоо. Тус тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт зохиогдсон байна. Тэмцээнд эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 55-аас дээш насны шатарчид оролцлоо. Энэ удаагийн ахмадын шатрын тэмцээнд спортын мастер цолтой хоёр тамирчин, дэд мастер цолтой гурван тамирчин оролцжээ. Ганцаарчилсан эмэгтэй төрөлд тэргүүн байранд Орхон аймгийн тамирчин Б.Даваа, хоёрдугаар байранд мөн Орхон амйгийн тамирчин Д.Туяа, гуравдугаар байранд Сэлэнгэ аймгийн Г.Дэлгэр нар шалгарсан байна. Харин ганцаарчилсан эрэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн Л.Буриад тэргүүн байр, хоёрдугаар байрыг М.Цэрэндорж, гуравдугаар байранд Дархан-Уул аймгийн Л.Пүрэвдорж нар эзэлсэн байна. Багийн амжилтаар Орхон аймаг нэгдүгээр байр, Сэлэнгэ аймаг хоёрдугаар байр, Дархан-Уул аймаг гуравдугаар байрыг эзэлсэн байна. [sgmb id="1"]