Эрдэнэтэд “Оюутан цэрэг хөтөлбөр” хэрэгжинэ
Мэдээ, мэдээлэл 3 жилийн өмнө     89    0
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлээд гурван жил болж байгаа. Энэ ажлыг 2017 онд Орхон аймагт хэрэгжүүлэхээр эхний алхмаа Батлан хамгаалах яамтай хийжээ. Үүний хүрээнд ирэх жил манай аймгийн 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэх юм. Өнөөдөр манай аймагт дөрвөн их, дээд сургууль, МСҮТ-д нийтдээ 3000 гаруй оюутан суралцдаг байна. Тэдний 1130 гаруй нь цэргийн насны залуус байгаа аж. Улсын хэмжээнд гурван жил хэрэгжсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрт манай аймгийн харьяат 117 залуу хамрагдаж цэргийн алба хаажээ. [sgmb id="1"]