Зуны төлбөртэй цэцэрлэг ажиллуулна
Хотын амьдрал 5 жилийн өмнө     50    0
Эцэг эхчүүдээс цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой гомдол санал олноор ирж байна. Дээрх асуудлаар өнгөрсөн долоо хоногт гэхэд Согоот багийн иргэдээс 93 санал хүсэлт аймгийн удирдлагад ирсэн гэж албаныхан мэдээллээ. Ирэх хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрөгч сарын 21-ний өдөр явагдаж дууссан. Энэ намар 800 гаруй хүүхэд цэцэрлэгт шинээр элсэн орох юм. Үүний цаана бүртгэлд хамрагдаагүй олон зуун хүүхэд байгаа учраас эцэг эхчүүдийн гомдол тасрахгүй байгааг албаны хүн хэлж байсан. Зөвхөн Согоот багийн иргэдийн ирүүлсэн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой 93 гомдлыг шийдсэн байна. Цэцэрлэгт хамрагдаагүй эдгээр хүүхдүүдийг Уурхайчин багт шинээр нээгдэх цэцэрлэгт хамруулахаар болжээ. Уг цэцэрлэгийг “Ирээдүйн одод” сургуулийн дотуур байранд нээж байгаа юм. Мөн эцэг эхчүүдийн саналыг харгалзан зуны гурван сарын хугацаанд 5,16, 7 дугаар цэцэрлэгүүдийг 5-20 хоногийн гэрээ байгуулан төлбөртэй ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Б.Рэнцэнханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)