Хоёр тарифт тоолуур суурилуулах ажил удаашралтай байна
Мэдээ, мэдээлэл 3 жилийн өмнө     90    0
Хоёр тарифт тоолуурыг Дэнж, Эрдэнэ, Баянцагаан, Говил багийн айлуудад олгоод байна. Учир нь дээрх дөрвөн багт цахилгаан эрчим хүчний хүчдэл найдвартай учир мэргэжлийн байгууллагууд сонгосон байна. Энэ ажлын хүрээнд 2422 ширхэг тооллуур олгохоос одоогийн байдлаар 950 орчим тоолуур иргэдийн гар дээр очоод байна. Дэнж багт 196, Эрдэнэ багт 346, Говил багт 194, Баянцагаан багт 177 тооллуур олгожээ. Үүнээс харахад тоолуур суурилуулах ажил удаашралтай байна. Уг шалтгааныг мэргэжлийн хүмүүсээс тодруулахад дулааны улиралд иргэд хоёр тарифт тооллурын ач холбогдлыг ойлгохгүйгээс ажлын явц удааширсан талаар ярьлаа. Хоёр тарифт тоолуур нь цагийн хоёр бүсэд хуваагддаг. Тодруулбал, энэхүү тоолуурыг суурилуулсан айлууд өглөөний 6 цагаас 21 цаг хүртэлх хугацаанд 1 кВт цахилгааныг 119 төгрөг 13 мөнгөөр хэрэглэнэ. Харин 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд хугацаанд 1 кВт цахилгааныг 89 төгрөг 21 мөнгөөр хэрэглэх давуу талтай юм. [sgmb id="1"]